
Эрдэнэ Монгол ХХК-иас хэрэгжүүлдэг “Баянхөндий төслийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2026-2028”-ийн 2026-2027 оны хичээлийн жилд шалгарсан оюутнуудад батламж гардууллаа.
Уг хөтөлбөрт гурав дахь жилдээ шалгарсан Шинэжинст сумын харьяат АШУҮИС-д хүүхдийн их эмч мэргэжлээр суралцаж буй Г.Түмэнбаяр хэлэхдээ “Оюутнууд бидний хувьд сургалтын төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэх нь хамгийн том дэмжлэг болж байна. Ингэснээр хичээлийн ханжуугаар цагийн ажил хийх зэрэг асуудалгүйгээр сурах боломжтой болж байгаад маш их баяртай байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутгийн оюутнууд биднийг дэмжиж буй танай хамт олонд талархаж байна. Цаашид хичээнгүйлэн суралцаж, сонгосон мэргэжлээрээ сайн суралцаж, төрөлх сумаасаа ажлын гараагаа эхлүүлнэ гэж бодож байна. Өнөөдөр тэтгэлэг хүртэж байгаа оюутнууддаа сурлагын амжилт хүсье” гэлээ.
Энэ хичээлийн жилд болзол хангасан Шинэжинст, Баян-Өндөр сумын 51 оюутанд сургалтын төлбөрийн бүрэн тэттгэлэг олгов. Ингэхдээ тухайн сумдад нэн хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтыг ЗДТГ-аас ирүүлсэн саналын дагуу дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 3.2 оос дээш голч үнэлгээтэй суралцаж буй өдрийн ангийн оюутнуудад гардуулсан бөгөөд гадаадын их дээд сургуульд суралцаж буй оуютнуудад 5 сая төгрөг хүртэлх тэтгэлгийг мөн олгосон юм.




