Бичил бизнесийг дэмжих зорилгоор 10 иргэн, ААН-д хүүгүй зээл олголоо

Бичил бизнесийг дэмжих зорилгоор 10 иргэн, ААН-д хүүгүй зээл олголоо

ТүгээхShare

Шинэжинст сумын иргэдийн амьжиргааг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх цаашлаад орон нутагтаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэ Монгол ХХК Хаан банктай хамтран “Бичил бизнесийг дэмжих Хүүгүй зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд Шинэжинст сумын өрхийн үйлдвэрлэгч 8 иргэн, 2 ААН-д тус бүр 10 хүртэлх сая төгрөгийн хүүгүй зээлийг олгоод байна. Эдгээр бизнес эрхлэгчид  таван жилийн хугацаанд зээлийн хүү төлөхгүй бөгөөд зөвхөн үндсэн зээлээ төлж дуусгах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Дашрамд дуулгахад, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бичил бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийг сургалтад хамруулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн билээ.