Эхийн голын САА-г сэргээн, малчид, тариаланчдаас шууд худалдан авалт хийдэг болов

Эхийн голын САА-г сэргээн, малчид, тариаланчдаас шууд худалдан авалт хийдэг болов

ТүгээхShare

Эрдэнэ Монгол ХХК мал мах, жимс, хүнсний ногооны хэрэгцээг орон нутгаас хангаж, нутгийн малчид, тариаланчдын бизнесийг дэмжих шат дараатай ажлуудыг 2023 оны 5 дугаар сараас эхлүүлсэн юм. Эхний ээлжид төслийн ойр орчимд нутагладаг малчин өрхүүд болон Эхийн голын САА-д тариалалт эрхэлдэг ногоочид, нийт 25 айл өрхтэй бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллалаа.

Мал, мах худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянхөндий төслийн ойролцоо нутагладаг малчин айл өрхүүдээс 615 толгой мал, 1800 л ингэний хоормог худалдан авч орон нутгийн малчдыг худалдан авалтаар дэмжсэн.

Эхийн голын баянбүрдийн үржил шимтэй хөрсөнд ургасан жимс, хүнсний ногоог зөвхөн орон нутагт бус өргөн зах зээлд гарган таниулах, “Эхийн гол” брэндийг бий болгохыг зорьж ажиллаа. Үүний тулд Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн газарт хүсэлт гарган холбогдох мэргэжилтнүүдийг тариалангийн талбайд урьж мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ болон сургалтыг нийт тариалан эрхлэгчдийг хамруулан зохион байгуулсан ба жимс, хүнсний ногоог газар дээрээс нь зах зээлийн үнэ ханшаар худалдан авч тариалан эрхлэгчдийн цаг зав, хөдөлмөрийг хөнгөвчилсөн.