“Амралтаараа ажиллая” оюутны зуны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

“Амралтаараа ажиллая” оюутны зуны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ТүгээхShare

Баянхөндий төслийн зүгээс Баянхонгор аймгийн Шинэжинст сумын оюутан залууст ажил хөдөлмөрийн суурь дадлага, туршлага олгох замаар сурч, хөгжих боломжийг дэмжих, улмаар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оноос эхлэн “Амралтаараа ажиллая” оюутны зуны хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Эхний жил тус хөтөлбөрт хамрагдсан 20 оюутан  Баянхөндий төслийн талбайд болон Шинэжинст сумын ЗДТГ-т зуны хоёр сарын турш цалинтай дадлагажин ажиллаж, их, дээд сургуулиас олж авсан онолын мэдлэгээ ажлын байранд бататган мэдлэг, туршлага хуримтлуулж ажилласан.