ХӨНДИЙ ЭРДСИЙН ДҮҮРЭГ
Алтан Нар
2012 онд илрүүлсэн алт полиметаллын орд
>2 г/т агуулга бүхий >500,000 унц алттай тэнцэх нөөц
Зүүн Өмнөд Улаан
2021 онд гадаргын эрсдэлжилтгүй талбайд илрүүлсэн
Хар Морь
2021 онд илрүүлсэн газрын дөт гүнд өндөр агуулга бүхий шинэ нээлт
БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ОРД
Төсөл хөгжүүлэлт нь Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 8-р сарын 5-ны өдөр олгосон MV-021444 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явагдаж байгаа бөгөөд хариуцлагатай уул уурхайн зарчмаар, дэвшилтэт шинэ технологиудыг Монгол Улсын уул уурхайн салбарт шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.
2023 оны 1 сараас Эрдэнэ Монгол ХХК нь Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг эхэлсэн ба 2024 оны эцэст бүтээн байгуулалт, барилгын ажлыг дуусгахаар төлөвлөсөн.
Төслийн үйл явц
2024 оны эцэст бүтээн байгуулалтын ажлуудыг дуусган, 2025 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
- Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын албан ёсны шийдвэрийг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан.
- 2024 оны 1-р улиралд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, төслийн талбай дээр 400 гаруй ажилтан ажиллаж байна.
- 2024 оны эцэст барилга, угсралтын ажлуудыг эцэслэж, 2025 оны 1-р улиралд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
- Төсөл хөгжүүлэлтийн хуваарийн дагуу 2025 оны 2-р улиралд анхны алтыг олборлохоор төлөвлөсөн.
- 2024 оны 1-р улирлын эцэст Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 15%-д хүрсэн.
- Нарийвчилсан загварчлалын ажлуудыг эцэслэж, урт хугацааны томоохон тоног төхөөрөмжүүдийн худалдан авалтыг гүйцэтгэсэн.
- Боловсруулах үйлдвэрийн ган хийцийн угсралтын ажлуудыг эхлүүлсэн.